121 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Нэгдсэн төсвийн тэнцэл: Монгол Улсын 2018 оны тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай, улсын төсвийн тэнцвэржүүлсэн 353.5 тэрбум төгрөгийн алдагдалтай, орон нутгийн төсвийн тэнцэл 6.6 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тэнцэл 99.3 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тэнцэл 275.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Үүнийг төсвийн бүтцээр харуулбал: /тэрбум төгрөг/ Д/д Үзүүлэлт 2018 оны батлагдсан төлөвлөгөө 2018 оны гүйцэтгэл Зөрүү 1. Нэгдсэн төсөв -2,630.3 27.9 2,658.2 2. Улсын төсөв -2,503.4 -353.5 2,149.9 3. Орон нутгийн төсөв -264.6 6.6 271.2 4. Нийгмийн даатгалын сангийн төсөв 103.0 275.4 172.5 5. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 34.7 99.3 64.7 Тайлант онд Засгийн газрын дотоод үнэт цаасны эргэн төлөлтөд 1,767.7 тэрбум төгрөг зарцуулснаас: - Тусгай зориулалтын үнэт цаас буюу Сайн малчин, 4000 айлын орон сууц хөтөлбөрийн үнэт цаасны үндсэн төлбөрт 3.7 тэрбум төгрөгийг төлж үлдэгдэлгүй болсон. - Улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор арилжаалсан үнэт цаасны төлбөрт 1,667.4 тэрбум төгрөг. - Хүний хөгжил сангийн алдагдлыг нөхөх зорилгоор арилжаалсан үнэт цаасны үндсэн төлбөрт 96.6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. Мөн гадаад үнэт цаасны үндсэн төлбөрт 667.0 тэрбум, гадаад төслийн зээлийн үйлчилгээний үндсэн төлбөрт 280.2 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан. Монгол Улсын Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн үлдэгдэл 2018 оны жилийн эцсийн байдлаар 22,367.0 тэрбум төгрөгт хүрч, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүний 58.9 хувь болж байгаа бөгөөд өрийн багцын 7.0 хувийг дотоод өр, 84.3 хувийг Засгийн газрын гадаад зээл, үнэт цаас, 5.1 хувийг Засгийн газрын өрийн баталгаа, 3.6 хувийг барих-шилжүүлэх концессын өр эзэлж байна. Засгийн газрын нийт гадаад өрийн 40.6 хувийг Засгийн газрын гадаад үнэт цаас бүрдүүлж байгаа бол 59.4 хувийг Засгийн газрын гадаад хөнгөлөлттэй болон арилжааны зээл тус тус эзэлж байна. Тайлант хугацаанд 2012 онд гаргасан 500.0 сая ам.долларын Чингис бонд, 2015 онд гаргасан 1.0 тэрбум юанийн ДимСам бондыг хугацаанд амжилттай төлж дуусгасан бөгөөд энэ онд гадаад үнэт цаасны төлбөрт 667.0 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт нийт 520.7 тэрбум төгрөгийг тус тус төлсөн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Гандулам Утас: 262946, 99059184
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw