Чуулганы танилцуулга

148 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга дээр холбогдох сонирхол бүхий этгээдүүдэд нэгэн зэрэг тус тусын нутаг дэвсгэрт татварын хяналт шалгалт хийх мөн өөрсдийн төлөөлөгчдийг нөгөө талд хийгдэх татварын хяналт шалгалтад байлцуулах эрх зүйн боломжтой болно. Энэхүү туслалцааны хэлбэр нь конвенцын гишүүн орнуудын заавал дагаж мөрдөх үүрэг юм. 2. Конвенцын гишүүн улс орнууд өөр өөрийн дотоодын хууль тогтоомжийн дагуу үүссэн татварын өрийг барагдуулах, өр барагдуулахтай холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг битүүмжлэхэд бусад гишүүн орноос туслалцаа хүсэж болно. Энэ хэлбэрийн туслалцааг үзүүлэх эсэхээ конвенцын гишүүн сонгоно. 3. Конвенцын гишүүн улс орнуудын татвар төлөгчид хаягласан албан ёсны баримт бичгийг бусад гишүүн улс орнууд хүргүүлэх, гардуулахад тусламж үзүүлж болно. Энэ хэлбэрийн туслалцааг үзүүлэх эсэхээ конвенцын гишүүн сонгоно. Конвенцод нэгдэн орсноор конвенцын гишүүн орнуудтай захиргааны туслалцаа харилцан үзүүлэн татварын ил тод байдлыг хангах, татварын зорилгоор дэлхийн 130 гаруй улс оронтой хүсэлтийн дагуу мэдээлэл солилцох, татвараас зайлсхийхийн эсрэг үр дүнтэй тэмцэх боломж бүрдэнэ. Түүнчлэн, энэхүү конвенцод элсэж орсноор манай улс Европын холбооноос тавигдаж буй татварын ил тод байдлын шаардлагыг бүрэн хангана. Монгол Улс “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-д нэгдэн орсноор дараах үүрэг хүлээнэ: 1. Бусад улс орны хүсэлтийн дагуу Конвенцод хамаарах татвартай холбоотой мэдээлэл (үүнд татвар төлөгчийн банк, санхүүгийн байгууллагад хамаарах мэдээлэл орно)-ийг бусад улс оронд хүргүүлэх; 2. Конвенцын хүрээнд олж авсан мэдээллийг дотоодын болон мэдээлэл хүргүүлэгч талын хууль тогтоомжид заасны дагуу нууцлах, зөвхөн татварын зорилгоор ашиглах; 3. Манай улсаас бусад улс орны хүссэн туслалцааг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг хариуцах. Конвенцын тайлбар Конвенцын 30 дугаар зүйлд заасны дагуу гишүүн улс хэлэлцээрийн зарим хэсгийг хэрэгжүүлэхээс татгалзах буюу тодорхой заалтад тайлбар хийх боломжтой. Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасны дагуу дараахь тайлбартайгаар тус конвенцод нэгдэж орсон. 1. Монгол Улс нь Конвенцын 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.a-д заасныг үндэслэн тус конвенцын дагуу Монгол Улс 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.б-д заасан албан татвартай холбоотой ямар нэгэн хэлбэрээр тусламж үзүүлэхгүй байх эрхтэй. Үүнд: i. аль нэг Талын засаг захиргааны онцгой бүс, орон нутгийн засаг захиргааны нэгжээс орлого, ашиг, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, болон хөрөнгөнд ногдуулах татвар; ii. төв засгийн газрын байгууллага, эсхүл нийтийн эрх зүйн хүрээнд төрөөс байгуулагдсан нийгмийн даатгалын байгууллагад төлөх албан журмын нийгмийн даатгалын шимтгэл; iii. аль нэг Талын ногдуулах гаалийн татвараас бусад доор дурдсан татварууд: а. эдлэн газар, өв залгамжлал, бэлэглэлийн татвар; б. үл хөдлөх эд хөрөнгийн татвар; в. нэмэгдсэн өртгийн албан татвар, худалдааны татвар зэрэг хэрэглээний татварууд;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw