90 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гол зорилго нь өнөөг хүртэл төлөвшин тогтсон Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг хадгалж, парламентын засаглалыг бэхжүүлэх, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах, төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй институцуудын хариуцлагын механизмыг сайжруулахад чиглэсэн болно. Монгол Улсын Үндсэн хуульд доор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсан болно. Үүнд: 1) Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах талаар: • Улсын Их Хурлын төлөөлөх, хууль тогтоох, хянан шалгах ажлын үр нөлөөг сайжруулах зорилгоор ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 болгон нэмэгдүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан хянан шалгах түр хороо байгуулах, Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах эрхийг Ерөнхий сайдад олгож, хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, нууц санал хураалт явуулах зарчмыг Үндсэн хуульд тусгасан. • Улсын Их Хурал болон гишүүний хариуцлагыг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн нь Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болохоор, Улсын Их Хурал тарах болон тараах нөхцөлийг нарийвчлан тусгасан. • Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төсөв, санхүүгийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг тодотгож, улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болохоор нэмэлт, өөрчлөлт оруулсан болно. • Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх зарчмыг тодорхой болгож, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах эрх зүйн баталгааг бий болгосон. • Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тогтоож, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх оролдого бүхий ард нийтийн санал асуулгыг хориглож, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг хангаж, улс төрийн намын үйл ажиллагааны зарчим, тавигдах шаардлага, нам байгуулах шалгуурыг тусгасан болно. 2) Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт: • Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхдээ олонхыг бүрдүүлэх зарчмыг тогтоож, Засгийн газрын танхимын зарчмын дагуу Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулах, Засгийн газрыг эмхлэн байгуулахдаа Ерөнхий сайд нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг байхаар нэмэлт, өөрчлөлт оруулав. • Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэхээр, шинэ Ерөнхий сайдыг 30
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw