61 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Программ хангамжийн үйлчилгээ Хөдөлгөөнт оффисийн MyParliament системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж хууль тогтоогчдыг хэрэгцээт мэдээ, мэдээллээр шуурхай хангаж байна. Ээлжит чуулганы хугацаанд уг системийн мэдээллийн санд дараах мэдээ, мэдээллүүд шинээр нэмэгдэн орсон. Үүнд: • үйл ажиллагаа - 1082; • хуулийн төсөл - 252; • хуулийн төслийн дагалдах файлууд - 1071; • үйл явдал, хуралдаан - 336. Хэрэглэгчдийн компьютер, зөөврийн компьютерийн хэрэглээний программ хангамж /үйлдлийн систем, стандарт хэрэглээний программ/-ийн засвар үйлчилгээг 150 удаа гүйцэтгэж, хэрэглээний программын талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. Компьютерийн сүлжээ, түүнд суурилсан багц үйлчилгээ Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 708 мэдээ, мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 86 мэдээ, мэдээлэл шинээр нэмэгдэн орсон байна. Өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 78 төслийг forum.parliament.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд, сонгогчдод шуурхай түгээж, онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэрэглэгчдийн 700 гаруй төхөөрөмж LAN сүлжээгээр, 300 орчим төхөөрөмж WiFi сүлжээгээр интернетэд холбогдож байгаа бөгөөд 112 хэрэглэгчдэд сар бүр 5 гегабайтын дата эрх бүхий хөдөлгөөнт интернетийн үйлчилгээг үзүүлж, компьютерийн сүлжээний засвар үйлчилгээг 150 удаа хийж гүйцэтгэсэн.Мөн цахим шуудангийн систем болон дотоод сүлжээний мессенжер программын засвар үйлчилгээг 50 удаа, цахим хуудасны засвар үйлчилгээг 42 удаа хийж гүйцэтгэсэн. Номын сангийн уншлагын танхим, компьютерийн сүлжээний болон хуралдааны цахим системийн серверийн өрөө, техникийн удирдлагын өрөө, парламентын сэтгүүлчдийн өрөө зэрэгт хяналтын 20 ширхэг камераар байнгын бичлэг хийн хадгалж, техникийн хяналтыг хэрэгжүүлсэн байна. Техник хангамжийн үйлчилгээ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны цахим системийн техник хэрэгслийн засвар үйлчилгээг 4 удаа, дүрсний системийн засвар үйлчилгээг 2 удаа, дууны системийн засвар үйлчилгээг 3 удаа, цахилгаан, тог баригч төхөөрөмжийн засвар үйлчилгээг 2 удаа, нийт 10 гаруй техник хэрэгслийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. Дотоод сүлжээний IPTV-ийн үйлчилгээг 200 орчим хэрэглэгчдэд үзүүлэн ажиллаж, хэрэглэгчдийн дуудлагын дагуу IPTV-ийн техникийн гэмтлийг 2 удаа оношлон засварласан. Тамгын газарт ашиглагдаж байгаа 20 гаруй хувилан олшруулах машины засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэн 4 удаагийн томоохон гэмтлийг мэргэжлийн байгууллагатай хамтран засварлаж, хувилан олшруулах машин, принтер, факсын аппарат болон бусад хэвлэлийн жижиг төхөөрөмжийн 110 удаагийн гэмтлийг дуудлагын дагуу очиж засварласан. Мөн 40 орчим бусад техник хэрэгслийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw