59 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.2.Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 10421 иргэнээс 4091 хуудас бүхий 819 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 70 буюу 8,5 хувь нь иргэдийн санал, 18 буюу 2,2 хувь нь гомдол, 2 буюу 0,2 хувь нь шаардлага, 612 буюу 74,7 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний нэр дээр гарт нь хаягласан өргөдөл 137 байна. Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороо хамтран 413 өргөдөл, гомдол буюу 50,5 хувийг бүрэн шийдвэрлэж, 406 буюу 49,5 хувь нь судалж шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс ирүүлсэн хувийн шинжтэй өргөдлийг агуулгаар нь ангилбал: Д/д Өргөдлийн агуулга Ирсэн өргөдлийн тоо Нийт өргөдөлд эзлэх хувийн жин I 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд иргэдээс ирүүлсэн нийт өргөдөл 819 100 I.1 Ахуйн шинжтэй хувийн асуудлаар ирүүлсэн өргөдөл 612 79,7 I.1.1 Хууль, эрх зүйн асуудал 81 9,9 I.1.2 Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал 3 0,4 I.1.3 Барилга, хот байгуулалтын асуудал 22 2,7 I.1.4 Орон сууцны бодлого 5 0,6 I.1.5 Нийтийн аж ахуйн асуудал 14 1,7 I.1.6 Сургалтын тэтгэлэг 17 2,1 I.1.7 Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт 4 0,5 I.1.8 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал 167 20,4 I.1.9 Нийгмийн даатгалын бодлого 57 7,0 I.1.10 Нийгмийн халамжийн бодлого 8 1,0 I.1.11 Хөдөө аж ахуйн асуудал 2 0,2 I.1.12 Орон сууц, гэр хүссэн 56 6,8 I.1.13 Эмчилгээний зардалд санхүүгийн тусламж хүссэн 29 3,5 I.1.14 Мөнгөн тусламж хүссэн 3 0,4 I.1.15 Шагналын асуудал 40 4,9 Иргэдээс энэ хугацаанд 819 өргөдөл ирүүлсэнээс 509 буюу 61,4 хувь нь Нийслэлийн иргэдээс, 256 буюу 31,2 хувь нь хөдөө орон нутгийн иргэдээс /60 буюу 7,3 хувийн өргөдөл хаяг тодорхойгүй/ тус тус ирүүлсэн байна. Иргэдийг хүлээн авах байраар нийт 535 иргэнийг биечлэн хүлээн авч уулзаж, санал, хүсэлтийг авснаас Улсын Их Хурлын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдсон болон нийтэд тулгарч буй асуудлын талаар 28 иргэн саналаа илэрхийлж, 507 иргэний тавьсан хувийн хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах нартай холбогдож, танилцуулан, зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдлын хариуг нь лавлах, шаардлагатай албан тушаалтантай нь холбогдож хариуг өгүүлэх зэргээр шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүдтэй 5167 иргэн, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудтай 605 иргэн, нийт 5772 иргэн Иргэдийг хүлээн авах байраар дамжуулан цаг авч уулзсан байна. Мөн www.11-11.mn цахим хуудсаар Улсын Их Хурлын гишүүдэд болон Байнгын хороо, намын бүлэг, Тамгын газарт хандсан 121 санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархал ирүүлснийг гишүүдийн туслах, намын бүлгүүдийн ажлын албаар дамжуулан танилцуулсан. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw