Чуулганы танилцуулга

33 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Түүнчлэн Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд тус тус хүргүүлэв. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг оны эцэст хэлэлцэн дүгнэв. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Авто замын тухай хуулийн, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтийг тус тус хэлэлцсэн. 3.Бусад ажлын талаар Цахим сүлжээнд хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 15, санал, дүгнэлт, танилцуулга, хууль, тогтоолын төслийн холбогдох мэдээ, мэдээллийг 40 гаруй удаа орууллаа. Засгийн газар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж, уг хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэв. Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэнээс тус Байнгын хороонд ирүүлсэн 86 албан бичиг, 168 өргөдлийн хариуг тухай бүр нь шийдвэрлэв. Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад мэдээлэл болох 2566 хуудас бүхий материалыг олшруулан тарааж, 3757 хуудас бүхий хувийн хэрэг, хурлын тэмдэглэл, бусад шийдвэрийн материалыг Улсын Их Хурлын Тамгын газрын архивт хүлээлгэн өгсөн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw