184 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Эрхэм гишүүд ээ, Титэмт вирус дэлхий дахиныг түгшээсэн, халдварын аюул заналхийлсэн онцгой цаг үед Улсын Их Хурлын намрын чуулган завсарлаж байна. Аюулт өвчнөөс сэргийлэх, иргэдээ хамгаалах, улсын эдийн засаг, ард олны ахуй, хэрэглээнд доголдол гацаа үүсгэхгүй байлгах талаар түмнээ төлөөлсөн түшээд Та бид ч үүрэг хариуцлага хүлээж, шаардлагатай тохиолдолд зөв, оновчтой шийдвэр гаргахад бэлэн байх учиртай. Энэ дашрамд иргэддээ хандан гэр бүл, орчин тойрноо хайрлан хамгаалж, журам дүрэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, санамжийг сайтар биелүүлэн, элдэв хоосон таамаг, цуу ярианд авталгүй, бат цул нэгдэлтэй байхыг уриалъя. Хэдхэн хоногийн дараа XVII жарны шороон гахай жил шувтарч, хулгана жил эхлэх гэж байна. Хувьтай хүний үздэг хулгана жилд өнө мөнхийн эх орон минь дэлгэрэн дэвжихийн өлзийт ерөөл бэлгэдье. Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй. Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw