38 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хэлэлцүүлэгт оролцогчдоос Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.12 дахь хэсгийн Мал хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэж, давтан үйлдсэн, өндөр ашиг шимт мал хулгайлсан этгээдэд оногдуулах ял, шийтгэлийг хүндрүүлэх, олон тооны мал гэсэн тайлбарыг хасах, хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлж батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэх зэрэг санал гаргасныг нэгтгэн Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэв. 4/ Сонгинохайрхан дүүргийн 17, 24 дүгээр хорооны Д.Бямбажав нарын иргэдээс Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороонд ирүүлсэн өргөдөлдөө тус дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын рашааны орчимд хууль бусаар газар олгож, иргэд тус газрын хамгаалалтын хашаа, тарьсан мод бутыг сүйтгэж байгаа талаар болон авто зам, явган хүний зам талбайн тохижилт, төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн байгууллагын ажлын хүнд суртал зэрэг хууль бус үйл ажиллагааг газар дээрээс нь фото зургаар баримтжуулан ирүүлсэн өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг үндэслэн өргөдөлд дурдсан асуудлыг Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэл, дүүргийн Засаг дарга, Газрын албанд тухай бүрд нь шийдвэрлүүлэхээр уламжилсан. Иргэн Д.Бямбажавт өргөдлийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулж, өргөдлийн хариуг гардуулж өгсөн. 5/ Иргэд, эцэг эхчүүдийн төлөөллөөс цэцэрлэг, сургуулийн хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Байнгын хороо нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчдын аюулгүй байдал, Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг газар дээр нь очиж шалгах ажлыг Ерөнхий боловсролын 39, 85 дугаар сургуулиудад зохион байгуулж ажилласан. Байнгын хорооны даргаас албан бичгээр холбогдох байгууллагуудад өгсөн үүрэг даалгаврын үр дүнд 39 дүгээр сургуулийн эзэмшлийн газрыг чөлөөлж, 85 сургуулийн ард талын замд тэмдэг, тэмдэглэгээ хийлгүүлсэн. 6/ Иргэд, эцэг эхчүүдийн төлөөллөөс сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд хор хөнөөлтэй хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаа асуудалд хяналт тавих, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлийн хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгаа асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтны хамт 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Элит сургууль, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр ажилласан. Дээрх асуудлаар холбогдох албан тушаалтнаас мэдээлэл авсны дагуу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр холбогдох албан тушаалтнаас тайлбар мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналыг тусган Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд зөвлөмж хүргүүлж ажиллалаа. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw