Чуулганы танилцуулга

123 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга батлагдсан Нийгмийн даатгалын сангийн зарлагад нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 онд нэмэгдэх хувь, хэмжээний нэмэгдлээс төвлөрөн зарцуулагдахаар тооцоологдсон 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан хоригийг тус тус хүлээн авах боломжгүй гэж үзэв. Харин Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн орлогод нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 онд нэмэгдэх хувь, хэмжээний нэмэгдлээс төвлөрөхөөр тооцоологдсон 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв. Иймээс Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг холбогдох хуулийн хүрээнд хэлэлцэн баталлаа. Ингэснээр Улсын Их Хурал 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ болон Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг тус тус 1 хувь нэмэгдэх нэмэгдлийн хэмжээний хэрэгжих хугацааг 1 жил хойшлууллаа. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979 В) Эдийн засгийн чиглэлээр АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолын үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгаагүй улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Улсын Их Хурал энэ дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болон уг төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтыг ойлгомжтойгоор нарийвчлан тусгасан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан болно. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх бөгөөд уг төлбөрийн баримтад ашигт малтмалын нэр төрөл, ангилал, тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг тусгасан байна. Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw