60 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.3.Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ Хуралдааны цахим системийн үйлчилгээ А. Хуралдааны программ хангамж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны цахим системийг ашиглан Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 32 удаагийн, 202 цаг 36 минутын нэгдсэн хуралдаанд 1306 удаа санал хураалт явуулж, 2681 удаа гишүүдийн болон ажлын хэсгийн микрофоныг нээж, үг хэлэх, асуулт асуух, асуултад хариулах техникийн боломжийг бүрдүүлсэн. Байнгын болон дэд, түр хороодын нийт 119 удаагийн, 158 цаг 35 минутын хуралдаанд 1210 удаа санал хураалт явуулж, 2193 удаа микрофон нээж ажиллуулсан. Б.Хуралдааны дүрсний систем Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 32 удаагийн нэгдсэн хуралдаан, 119 удаагийн Байнгын болон дэд, түр хороодын хуралдаан, 65 удаагийн Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлийн мэдээлэл, Ажлын хэсгийн хуралдаан, сургалт семинар, мэдээллийн цаг, уулзалтын дүрс бичлэгийг хийсэн байна. Хуралдааны бүх дүрс бичлэгүүдийг хөрвүүлэн компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байршуулан ашиглах боломжийг бүрдүүлсэн. 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаануудыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн 2-р суваг, ТМ телевиз, Сансар, Юнивишн, Скаймедиа кабелийн телевизүүд, Төрийн ордны теле сүлжээ, Улсын Их Хурлын Тамгын газрын дотоод сүлжээний IPTV болон www.parliament.mn цахим хуудсаар шууд дамжуулсан. Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдаан болон хуралдааны танхимуудад зохион байгуулагдсан Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлийн мэдээлэл, сургалт семинар, мэдээллийн цаг, уулзалтыг дотоод сүлжээний IPTV-ээр хэрэглэгчдэд шууд дамжуулан хүргэсэн. В.Хуралдааны дууны систем Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 32 удаагийн нэгдсэн хуралдаан, 119 удаагийн Байнгын болон дэд, түр хороодын хуралдаан, 172 удаагийн Ажлын хэсгийн хуралдаан, мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтын дууны бичлэгийг хийсэн. Мөн хуралдааны дууны бичлэгүүдийг компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байршуулан хуралдааны тэмдэглэл хөтлөгчид болон эрх бүхий бусад хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн 15 удаагийн, Ардчилсан намын зөвлөлийн 7 удаагийн, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намын зөвлөлийн 13 удаагийн хуралдааны техникийн бэлтгэлийг ханган ажилласан. Орчуулгын системийг Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлэгт 2 удаа, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан элчин сайдуудын уулзалт, Төрийн ордоны Их танхимд зөөврийн орчуулгын төхөөрөмжийг 1 удаа, нийт 4 удаа ашиглаж, хэвийн ажиллагааг ханган ажилласан. Зөөврийн дууны системийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн номын нээлт, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээнд нийт 2 удаа ашиглаж, системийн хэвийн ажиллагааг ханган ажилласан. Дүрст хурлын системийг Өргөдлийн байнгын хорооноос Хэнтий аймагтай зохион байгуулсан хуралд 1 удаа ашигласан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw