24 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.Байнгын хорооны дотоод ажлын талаар Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад материал нийт 8000 хуудас бүхий материалыг олшруулан тарааж, нийт 3 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэргийг архивын нэгж болгон хүлээлгэн өгсөн. Үүнээс хуулийн хувийн хэрэг 1, тогтоолын хувийн хэрэг 2 бүрдүүлсэн болно. Мөн нийт 5000 хуудас бүхий 20 боть хуралдааны тэмдэглэлийг архивын нэгж болгон Улсын Их Хурлын Тамгын газрын архивт хүлээлгэн өгсөн. 3.Бусад ажлын талаар а. Тайлант хугацаанд Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд: 1/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн 2 дахь хэлэлцүүлгийн дараах танилцуулга бүхий гарын авлагыг боловсруулж, хэвлүүлэн гишүүдэд тараасан; 2/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн 2 дахь хэлэлцүүлгийн дараах инфографик мэдээллийг боловсруулсан; 3/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн 2 дахь хэлэлцүүлгийн дараах танилцуулга (PPT)-ыг боловсруулсан; 4/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлын талаар танилцуулга боловсруулж, хэвлүүлэн гишүүдэд тараасан; 5/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт батлагдсан даруйд танилцуулга бүхий гарын авлагыг боловсруулж, хэвлүүлсэн; 6/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан инфографик мэдээллийг боловсруулсан; 7/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулах үйл ажиллагаа (нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг хэвлэн хадгалах үнэт цаасыг үйлдэх) болон зохион байгуулалтын бэлтгэл хангаж ажилласан; 8/ Сонгуулийн Ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт очиж Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай танилцсан; 9/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw