Чуулганы танилцуулга

46 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга ашиглалтад оруулах, соёл, урлагийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх, зарлагын реформыг үргэлжлүүлэх хүрээнд боловсролын эрэлт, нийлүүлэлтийг зохистой хангах, санхүүжилтийн ялгавартай байдлыг арилгах, ахмад настан, эхчүүд, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон төрийн албан хаагчийн бодит орлогыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 3. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд дүн шинжилгээ, холбогдох тооцоо, судалгааг хийж, танилцуулга бэлтгэн холбогдох санал, дүгнэлтийн хамтаар Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн. Төсвийн болон мөнгөний бодлогын уялдааг хангахад 2020 онд бонд болон Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг төлөх, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэл өндөр хэвээр байгааг үе шаттайгаар бууруулах, төсвийн орлого голчлон дотоодын валютаар бүрддэг тул валютын ханш сулрах үед гадаад өрийн дарамт, төсвийн алдагдал нэмэгдэж өрийн тогтвортой байдал буурах зэрэг эрсдлүүд тулгарч байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зардлыг танах арга хэмжээ авч төсвийн алдагдлыг бууруулах, нөгөө талдаа мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар шинээр ажлын байр бий болгох, эдийн засгийн гадаад болон дотоод тэнцвэрт байдлыг хангах, макро эдийн засагт тогтвортой байдлыг бий болгох, гадаад албан нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, гадаад валютын ханшийг тогтвортой байлгахад хамтын ажиллагаагаа уялдуулан ажиллах нь чухал юм. 4. Монгол Улсын макро эдийн засгийн 2019 оны тойм судалгааг улирал бүр боловсруулж, удирдлагуудад танилцуулан мэдээллээр хангаж ажилласан. Энэхүү макро эдийн засгийн тоймд бодит сектор, төсвийн болон мөнгөний бодлогын үзүүлэлтүүд, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, албан валютын нөөц, ажил эрхлэлтийн талаар тусгаж, холбогдох дүгнэлтүүдийг гаргасан. Макро эдийн засгийн хувьд 2019 оны жилийн эцсийн урьдчилсан дүнгээр эдийн засгийн бодит өсөлт 6.3 хувьд хүрч, уул уурхаин томоохон бүтээн баигуулалтын нөлөөгөөр хөрөнгө оруулалт тогтвортои үргэлжилж, улмаар уул уурхаин бус салбарын үилдвэрлэл эрчимжин эдиин засгиин өсөлт нэмэгдсэн. Нэгдсэн төсвийн орлого 2019 оны жилийн эцсийн урьдчилсан дүнгээр 10,801.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 17.1 хувь буюу 1,575.7 тэрбум төгрөгөөр, төлөвлөгөөнөөс 9.9 хувь буюу 977.1 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 11,429.4 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөснөөс 1,639.0 тэрбум төгрөгөөр алдагдлын хэмжээ буурсан гүйцэтгэл юм. Гадаад валютын албан нөөц 2017 оны жилийн эцэст 3.0 тэрбум ам.доллар, 2018 оны жилийн эцэст 3.5 тэрбум ам.доллар хүрч байсан бол 2019 оны жилийн эцсийн урьдчилсан байдлаар 4.3 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны жилийн эцсийн байдлаар 13,747.2 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувь буюу 860.4 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Үүнд: экспорт 2018 оны мөн үеэс 608.0 сая ам.доллар буюу 8.7 хувиар, импорт 252.4 сая ам.доллар буюу 4.3 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ. 5. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны сар бүрийн болон жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлд тухай бүр дүн шинжилгээ хийж, төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн төсөв болон төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw