116 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга оруулах барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас шууд чөлөөлөх, харин гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлөх, ийнхүү хөнгөлсөн гаалийн албан татварыг татвар төлөгдөд буцаан олгохдоо хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах боллоо. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979 МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2021-2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталлаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөлөлд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг доор дурдсанаар өөрчлөн батлав. Д/д Эдийн засгийн үндсэн үзүүлэлт Төсвийн хүрээний мэдэгдэл Төсвийн төсөөлөл 2020 он 2021 он 2022 он 1. Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/ 8.0 6.0 6.0 2. Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 8.0 8.0 8.0 3. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ 11,797.8 12,826.7 13,773.6 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 29.0 28.1 27.0 4. Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 13,872.6 14,089.7 14,502.4 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 34.1 30.9 28.4 5. Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /тэрбум төгрөг/ 2,283.5 217.1 412.8 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 5.6 0.5 0.8 6. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ -2,074.7 -1,262.9 -728.9 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь -5.1 -2.8 -1.4 7. Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 3,806.1 3,093.4 2,975.5 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 9.4 6.8 5.8 8. Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ 22,089.1 22,910.5 23,869.2 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 54.3 50.3 46.7
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw