Чуулганы танилцуулга

105 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Б) Төсөв, санхүүгийн чиглэлээр МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийг баталсан. Нэг. МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР: Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 11,797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 29.0 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 13,872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 34.1 хувь болж, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал 2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 5.1 хувьтай тэнцүү байхаар батлагдлаа. ТӨСВИЙН ОРЛОГО: Нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг 12,900.0 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 125.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож баталлаа. Ирээдүйн өв санд 976.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн хуримтлал үүсэхээр боллоо. Улсын төсвийн орлого бүрдэлтийн хувьд Татварын багц хууль хэрэгжиж эхлэхтэй уялдуулан татварын болон татварын бус орлогыг төрөл тус бүрд нь өнгөрсөн оноос харьцангуй өндөр байхаар тооцлоо. Тухайлбал: - нэмэгдсэн өртгийн албан татвараас өнгөрсөн онтой харьцуулахад 304.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 2,625.9 тэрбум төгрөгийг; - аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас өнгөрсөн онтой харьцуулахад 608.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 1,850.0 тэрбум төгрөгийг; - онцгой албан татвараас өнгөрсөн онтой харьцуулахад 115.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 953.4 тэрбум төгрөгийг; - гаалийн албан татвараас өнгөрсөн онтой харьцуулахад 131.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 874.7 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлэх юм. 2020 онд уул уурхайн салбарын орлогыг 2019 оны батлагдсан дүнгээс 194.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж тооцон нийт 3.2 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцож баталлаа. Энэ нь төсвийн нийт орлогын 24.8 хувийг эзлэх юм. Үүнд: /тэрбум төгрөгөөр/ Бүтээгдэхүүн Орлого 1 Алт 166.0 2 Нүүрс 1,494.0 3 Зэс 1,160.0 4 Бусад 374.0 Нийт 3,195.0 Гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж уул уурхайн салбарын голлох орлогыг бүрдүүлнэ гэж үзлээ. ТӨСВИЙН ЗАРЛАГА: Нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 13,872.6 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw