Чуулганы танилцуулга

17 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3/ Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар тус тус хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. 4/ Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлсэн. 5/ Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Байнгын хорооны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. 6/ Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоолоор төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг 1 удаа хуралдсан. 7/ Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. 8/ Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. 9/ Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Байнгын хорооны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw