113 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталлаа. Хууль батлагдах үеийн нөхцөл байдал Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг анх 2006 онд баталснаас хойш нийт 52 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Тусгай санд 2018 онд 3.2 их наяд төгрөгийн төсөв батлагдаж байсан бол 2019 онд 3.6 их наяд төгрөг болж Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байна. 2019 оны байдлаар нийт 29 сан үйл ажиллагаа явуулж байсан ба зарим сангуудын чиг үүрэг давхардсан, үйл ажиллагаа явуулдаггүй, зээлийг зориулалтын бусаар олгодог, чанар, хүртээмж хангалтгүй, зээл олгох үйл ажиллагаа болон зээл авсан этгээдийн мэдээлэл, сонгон шалгаруулах журам ил тод биш, өр авлагыг барагдуулах арга хэмжээ хангалтгүй явж иржээ. Энэ байдал нь тусгай сангийн үйл ажиллагааг үр ашигтай, ил тод, хяналт, хариуцлагатай болгох, зөрчил дутагдлыг арилгах шаардлагад тулгуурлан хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн байна. Сан байгуулах, татан буулгах хууль зүйн шалгуур, зорилго, үндэслэл журам ойлгомжгүйгээс түүнийг шинээр байгуулах, татан буулгахад байгууллага, албан тушаалтны субьектив хандлага өндөр, цаг үеийн шинжтэйгээр, тооцоо судалгаагүй байгуулдаг, энэ нь сангийн удирдлага, хяналт сул, хөрөнгийн үр өгөөж муу байхад мөн нөлөөлж иржээ. Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлж, оновчтой зохион байгуулах, хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт, ил тод байдлыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах, хяналт, үр нөлөөг дээшлүүлэх замаар төсвийн сахилга батыг нэмэгдүүлж, тусгай сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөө дээшлүүлэхэд Засгийн газрын тусгай сангийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал чиглэгдсэн. Хууль нь 5 бүлэг, 28 зүйлтэй. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар бодлогын шинжтэй дараах онцлог зохицуулалтыг тусган баталлаа: • Хуулийн шинэчилсэн найруулгаар сангийн үйл ажиллагааны зохицуулах харилцаа, хамрах хүрээг илүү тодорхой болголоо. Хуульд заасан 14 сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар, бусад 8 сангийн үйл ажиллагааг тусдаа хуулиар нарийвчлан зохицуулна. Санг шинээр байгуулах, татан буулгах, удирдах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг Засгийн газрын бүх сангуудад нийтлэг хамаарах асуудлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна. • Сан тус бүрийн үйл ажиллагааг тодорхой зарчим, шалгуураар үнэлсний үндсэн дээр ач холбогдолоо алдаагүй цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх шаардлагатай, мөн татан буулгах, өөрчлөн зохион байгуулах гэсэн чиглэлээр сангийн бүтцэд өөрчлөлт оруулж, сангийн төрлийг шинэчлэн тогтоолоо. Зарим сангуудыг татан буулгаж, өөрчлөн зохион байгуулснаар цаашид 22 тусгай сан үйл ажиллагаа явуулах бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаагүй, бие даасан сан байх шаардлагагүй, ач холбогдолгүй болсон, түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт хөтөлбөр хэлбэрээр тусган, хэрэгжүүлэх боломжтой сангуудыг татан буулгав. Үүнд Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw