Чуулганы танилцуулга

25 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 10/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсан; 11/ Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсан; 12/ Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн төсөл болон үзэл баримтлал, танилцуулгыг боловсруулсан; 13/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх бэлтгэл ханган ажилласан; 14/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх “Чухал-100 сэдэв”, “П-лог” цуврал нэвтрүүлэгт холбогдох мэдээллийг бэлтгэсэн; 15/ Ардчилсан институт, хүний эрхийн газрын улс төрийн намын олон улсын шинжээчдийн багийн гишүүн Фернандо Вертоа тэргүүтэй төлөөлөгч нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хүлээн авч уулзаж, Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тус байгууллагаас гаргасан санал зөвлөмж, олон улсын сайн туршлагыг нэгтгэсэн тайлангын танилцуулгатай танилцсан. б. Байнгын хороо дараах хэлэлцүүлгийг зохион байгуулав. Үүнд: 1/ 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эдийн засгийн байнгын хороо болон Үндэсний хөгжлийн газартай хамтран “Хөгжлийн бодлого төлөвлөлт: Хэрэгжилт, шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг; 2/ 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг; 3/ 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw