Чуулганы танилцуулга

93 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга хадгалж ирсэн Монголын Бурханы шашны өв соёлын судалгааг төрөөс онцлон дэмжинэ” гэж заасан. Мөн НҮБ-ын 54 дүгээр Ерөнхий чуулганаас баталсан 54/115 тоот тогтоолд: “Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, дэлхийн хамгийн эртний шашин болох Бурханы шашны 2500 гаруй жилийн турш хүн төрөлхтөнд оюун сэтгэлийн хөгжилд оруулсан хийгээд оруулсаар байгаа хувь нэмрийг талархан тэмдэглэж байгааг авч үзээд Бурхан багшийн Их дүйчин өдрийг НҮБ-ын төв болон бусад салбар, байгууллагуудад олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсугай” гэж тодорхойлсон нь тэртээ 2500 гаруй жилийн өмнө номлогдсон Бурхан багшийн сургаал, НҮБ-ын дэлхийн улс гүрнүүдийн энх тайван байдал, хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө байгуулагдсан эрхэм зорилготой нийцэж байгаа явдал юм. Чухам энэ нөхцөлд Монголын ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэн дээдэлж, үүний төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж Бурхан багшийн Их дүйчин өдрийг “Олон нийтийн баяр амралтын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг байхаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулан баталсан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хатантуул Утас: 265504, 99116090 ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дараах зарчмын асуудлыг тусгалаа: - Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг оновчтой болгож гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолдог боллоо. Ингэснээр гэмт хэрэг үйлдсэн нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон хэдий ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох буюу ял завшуулах нөхцөлийг хаасан зохицуулалт болсон төдийгүй эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим хангагдах зарчмын өөрчлөлт орлоо. Энэхүү зохицуулалттай холбогдуулан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, мөн үндэслэлээр шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг тус тус сэргээн шалгахаар, түүнчлэн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар хуульчилсан. - Гэмт хэргийн хохирол, хор уршгийг уялдаа холбоотой байхаар зохицуулсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw