106 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга зарлагыг 10,019.4 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 3,806.1 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнг 47.1 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа. Урсгал зардлын бүтэц: /тэрбум төгрөгөөр/ № Зардлын төрөл Эзлэх хувь Зардлын хэмжээ 1 Цалин, хөлс 26.2 2,627.9 2 БҮБ зардал 21.5 2,157.5 3 Зээлийн төлбөр 9.6 959.8 4 Татаас 3.7 374.7 5 Урсгал шилжүүлэг 38.9 3,899.3 Нийт 100.0 10,019.4 Халамжийн сангаас зарцуулах зарим онцлог зардлууд: № Халамжийн сан Мөнгөн дүн /тэрбум төгрөг/ 1 Халамжийн тэтгэвэр 117.6 2 Жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмж 18.1 3 Ахмад дайчин, алдар цолтой ахмад настны тэтгэмж 6.4 4 Алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмж 29.4 5 Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламж 27.8 6 Хоол тэжээлийн тусламж, дэмжлэг 42.2 7 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж 12.3 8 Ахмад настануудад үзүүлэх хөнгөлөлт 26.1 9 Цалинтай ээж 110.7 10 Хүүхдийн мөнгөн тэтгэмж 240.0 11 Насны хишиг 22.3 Төсвийн ерөнхийлөн захирагчдын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай зарим урсгал зардлын төлөвлөсөн төсөв хүрэлцэхгүй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй гэж үзэж Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг нийт 89,767.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэн баталлаа. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, орон нутагт хэрэгжих хөрөнгө оруулалтын төлөвлөлт харилцан адилгүй төлөвлөгдсөн байдал, түүнчлэн хүн амын өсөлттэй уялдуулан Нийслэл хотын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэн, төсөвт өртөг болон санхүүжүүлэх дүнг нэмэгдүүлэх, бууруулах, төслөөс хасах, шинээр нэмэх, мөн 2021 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой, 2019 оны төсвийн жилд хэрэгжилт, гүйцэтгэл удаашралтай байгаа төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг бууруулах зэрэг өөрчлөлтүүдийг хийснээр нийт төсөвт өртгийг 594.2 тэрбум төгрөгөөр, 2020 онд санхүүжүүлэх дүнг нийт 170.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж баталлаа. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан Сангийн сайдын төсвийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw