Чуулганы танилцуулга

37 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.Хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан талаар 1/ Байнгын хороо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хороодтой хамтран 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийн хамруулсан байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хороо түрээсийн орон сууцтай холбоотой гурван тогтоолыг батлан хэрэгжилтэд хяналт тавин ажилласны үр дүнд Засгийн газар холбогдох журмуудыг шинэчлэн баталж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжирч, ипотекийн зээл, санхүүжилтийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос гарсан саналыг нэгтгэн зөвлөмж боловсруулж Засгийн газарт хүргүүлсэн. 2/ Байнгын хороо Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хилчин хотхоны 168 айл өрхийн 670 гаруй иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу “Хилчин” хотхоны инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж, явц удаашралтай, шийдвэрлэгдээгүй байгаа асуудалд зохих арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын яаманд үүрэг болгов. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн маргаантай асуудлын улмаас орон сууцжуулах, амины орон сууц барих, барилга угсралтын ажил удаашрах, сонгон шалгаруулалт явагдахгүй, төсвийн зарцуулалт цаг хугацаандаа хэрэгжихгүй байх, батлагдсан төсвөөс илүү хөрөнгө шаардагдах зэрэг нийтлэг зөрчил, дутагдал гарч байгаад дүгнэлт хийж, Нийслэлийн Засаг даргын багцад газар чөлөөлөлттэй холбогдон гарах төсөв, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар чиглэл өглөө. 3/ Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг чангатгах талаар малчид, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах цахим хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Нээлттэй хэлэлцүүлгийн танхимд зохион байгуулав.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw