133 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд онцгой байдлын асуудал хариуцсан байгууллага, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдалд цагдаагийн байгууллага, пиротехникийн хэрэгслийн ашиглалттай холбоотой хяналтыг цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр зааглан тодорхойлсон. • Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах, худалдах харилцааг зохицуулсан. Тухайлбал: пиротехникийн хэрэгслийн хүчин чадлаас хамаарч хэрэглээний болон үзвэрийн гэж ангилсан бөгөөд жагсаалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд батлахаар тусгасан. Үзвэрийн пиротехникийн хэрэгслийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн этгээд, харин хэрэглээний пиротехникийн хэрэгслийг иргэд, аж ахуйн нэгж ямар нэгэн тусгай болзолгүйгээр ашиглахаар зохицуулсан. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн баталсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 “МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН АШИГТ МАЛТМАЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ” ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БОЛОН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь ашигт малтмалын салбарын болон боловсруулах үйлдвэрийн эрэлтэд нийцсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг бэлтгэх, Монгол Улсын дээд боловсролын салбарын шинэчлэлд загвар институцийг байгуулах цогц шийдлийг дэмжихэд чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Зээлийн гэрээг соёрхон баталснаар “Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн хүрээнд хэрэгжих томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх 7 сая еврогийн санхүүжилтээр их сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3,500 м.кв талбайтай сургалт, судалгааны барилга болон 800 м.кв талбайтай номын сангийн барилга барихаар төлөвлөсөн. Сургуулийн хотхонд Монголын талын 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр оюутны байрыг барьж байгуулна. Зээлийн жилийн хүү нь 2 хувь бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс 10 жилийн хугацаанд чөлөөлөгдөнө. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Амарбаясгалан Утас: 266343, 99894393
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw