13 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.2.Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор 109 удаа хуралдаж, хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/ 278 удаа хэлэлцэж, Байнгын хорооны 199 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Байнгын хороод иргэний 457 өргөдөл, гомдол хүлээн авснаас түүний 402-д нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 531 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 383 албан бичигт хариу өгсөн байна. Нэг. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 15 удаа хуралдаж, 35 хууль, Улсын Их Хурлын тогтоол 6-г батлуулсан бөгөөд хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 4 удаа хуралдсан. Байнгын хороо хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай 2, анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх 6, олон улсын гэрээг соёрхон батлах тухай 19, хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах тухай 3, олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төсөл болон хуульд заасан бусад асуудлаар зөвшилцсөн талаарх 12 санал, дүгнэлт, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга 3, анхны хэлэлцүүлгийн зарчмын зөрүүтэй саналын томьёолол 75, эцсийн хэлэлцүүлгийн зарчмын зөрүүтэй саналын томьёолол 3-ыг бэлтгэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд тус тус хүргүүлсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw