115 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Тусгай сангууд зээл олгохдоо шаардлага хангасан банкаар дамжуулан олгох ба зээл авах иргэд, хуулийн этгээдийн бизнес төлөвлөгөөтэй танилцах, тэдгээрийг сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулах, шинээр олгох зээлийн эх үүсвэрийн хэмжээ, сонгон шалгаруулалтын журам, тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг цахим хуудсаар дамжуулан мэдээлж байх юм. Ингэснээр тусгай сангийн хөрөнгөөр санхүүждэг төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах, хяналт, үр нөлөөг дээшлүүлэхэд ач холбогдолтой. Тусгай сангийн хяналт, олон нийтийн оролцоо, зарцуулалтын тайлагналын зохицуулалт боловсронгуй болж, тусгай сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах хороо, төслийн удирдах хороо болон хяналтын хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулах боломжтой болсноор иргэний оролцоо, хөндлөнгийн хяналтыг бий болгоход чухал нөлөө үзүүлнэ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хүчингүй болголоо. Засгийн газрын тусгай сангийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар улсын төсөвт томоохон хувь хэмжээ эзэлдэг сангийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хариуцлагатай байдал хангагдаж, санхүү, эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөж нэмэгдэх болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Доржханд Утас: 261690, 91148580 ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ ХӨНГӨЛӨХ ТУХАЙ, НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ, ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ ХӨНГӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Байнгын хороо, Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төслүүдийн хэлэлцүүлгийн явцад татварын буцаан олголтын асуудлыг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж шийдвэрлэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн нэрийг өөрчлөн, улмаар энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг холбогдох хуулийн хүрээнд хэлэлцэн баталлаа. Мөн эдгээр хуулийг Төсвийн тухай хуулийн 6.2.5 дахь заалтыг үндэслэн төсвийн дараагийн жилээс хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталлаа. Ингэснээр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw