19 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга а.Тайлангийн хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар дараах тайлан, мэдээллийг сонссон. Үүнд: 1/ 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл; 2/ 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайлан. б.Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны нийт 6 тогтоол баталсан. Ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүд нийт 8 удаа хуралдсан. в.Байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн: Байнгын хороо Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургуулиудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 80 хүн оролцсон. г.Байнгын хорооны даргын хийсэн уулзалт, ярилцлага болон орон нутагт томилолтоор ажилласан талаар: 1/ Байнгын хорооны дарга болон ажлын албаны ажилтнууд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүдийн хамт 2019 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хэрх, Түнхэл багийн иргэдийн Нийтийн Хурлаар Ноён уулын улсын тусгай хамгаалалтын ангилал ахиулах, хилийн заагт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үйл явц, Ноён-Уул орчмын тусгай хамгаалалтын нөхцөл байдалтай танилцсан. 2/ Байнгын хорооны дарга Х.Болорчулуун 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэл, тэргүүлэгч гишүүн Р.Цогтбуян, гүйцэтгэх захирал Г.Ганхуяг нартай уулзаж, сүүний салбарт тулгамдаж буй асуудлууд, төрийн бодлого, зохицуулалтаар хэрхэн дэмжлэг үзүүлэх гарц, боломжийн талаар уулзалт хийсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw