Чуулганы танилцуулга

28 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Зургаа. ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар 70 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 5 тогтоолын төсөл хэлэлцэж, Байнгын хорооны 18 санал, дүгнэлт, 6 танилцуулга, зарчмын зөрүүтэй 195 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүллээ. Нийт 42 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоолыг батлууллаа. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 6 ажлын хэсэг байгуулагдан 66 удаа хуралдаж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан 6 танилцуулга /санал, дүгнэлт/-ыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ. Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүнээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw