Чуулганы танилцуулга

68 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга саарал жагсаалтаас ойрын хугацаанд гаргах чиглэлээр хийгдэж буй хүчин чармайлт, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. ФАТФ-ын гишүүн 11 орны Элчин сайдын яамнаас Элчин сайд, Хэргийг түр хамаарагч, Элчин зөвлөх нар ирж оролцон дээрх асуудлаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн төсөл болон цаг үеийн бусад асуудлаар Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайд нартай уулзалт хийв. Энэхүү өргөтгөсөн уулзалтад 23 улсын Элчин сайдын яамнаас Элчин сайд, Хэргийг түр хамаарагч, Элчин зөвлөх нар ирж оролцон дээрх сэдвийн хүрээнд өөрсдийн сонирхсон асуудлаар асуулт асууж, үзэл бодлоо илэрхийлсэн. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзаж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гаргасан онцлог шийдвэр, хууль тогтоомж, зорилго чиглэлийн талаар танилцуулж, үүрэг даалгавар өгөв. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 33 захирамж гарч, Улсын Их Хурлын гишүүд гадаад айлчлал, олон улсын хурал, чуулган, сургалт семинар, туршлага судлах болон танилцах аялал зэрэг арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 51 удаа явжээ. Улсын Их Хурлын даргаас гадаад улсын парламентын дарга нарт 12 илгээлт, захидал, урилга, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүдээс гадаад улсын парламентын дэд дарга, гишүүдэд 5 захидал, урилгыг тус тус илгээсэн байна. Улсын Их Хурлын Тамгын газраас давхардсан тоогоор нийт 41 ажилтан Улсын Их Хурал болон дотоод, гадаадын байгууллага, олон улсын байгууллагын шугамаар айлчлал, олон улсын хурал, сургалт, семинар, туршлага судлах, танилцах аялалд хамрагдав. Олон улс, бүс нутгийн байгууллагын ассамблей, чуулганд Улсын Их Хурлын удирдлага, гишүүд оролцсон нь холбогдох асуудлаар авч хэрэгжүүлж буй манай улсын бодлого, арга хэмжээнүүдийг бусад улс орнуудад сурталчлан таниулахаас гадна бүс нутаг болон дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэх, улмаар Монгол Улс бүс нутгийн болон олон улсын хэмжээнд байр сууриа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы үеэр хэрэгжүүлсэн гадаад, дотоод айлчлал, арга хэмжээнүүд нь Улсын Их Хурал болон бусад улс орны хууль тогтоох байгууллагын хооронд тогтоосон харилцааг ахиулан хөгжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг хадгалан итгэлцлийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэртэй боллоо. ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw