Чуулганы танилцуулга

62 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.4.Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаа Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанд хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлд холбогдох нийт 19 судалгааны захиалгыг Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгүүд болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагаас ирүүлсэн болно. Тайлант хугацаанд нийт 14 судалгааны ажлыг гүйцэтгэж, 5 судалгааны ажил гүйцэтгэлийн шатанд байна. Гүйцэтгэсэн судалгааны тайланг захиалагч гишүүдэд хүргүүлснээс гадна Улсын Их Хурлын гишүүд болон албан хэрэгцээнд зориулан Улсын Их Хурлын intra.parliament.mn дотоод сүлжээнд цахим хэлбэрээр, Улсын Их Хурлын Номын санд цахим болон хэвлэмэл хэлбэрээр тус тус байршуулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүдийн хууль хэлэлцэн батлах үйл ажиллагаанд мэдээллийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2019 оны Улсын Их хурлын намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудад холбогдох гадаад, дотоодын судалгааны байгууллага, судлаачдын гаргасан судалгаа шинжилгээний материал, статистик тоо баримт зэрэг 111 нэгж мэдээлэл, материалыг цуглуулан мэдээллийн сан үүсгэж, хэлэлцэх асуудал тус бүрээр ангилан Улсын Их Хурлын intra.parliament.mn дотоод сүлжээнд байршуулсан. Тайлант хугацаанд “Судалгааны эмхэтгэл” цувралын 29-р боть, “Судалгааны мэдээллийн сангийн лавлагаа” № 23, 2019 оны ээлжит бус чуулганы танилцуулгыг 2 удаа эмхэтгэн гаргаж Улсын Их Хурал, Тамгын газар, олон нийтийн хэрэгцээнд хүргүүллээ. Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба эрх зүйн шинэтгэлийн асуудлаар 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулав. Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын статистик мэдээлэл /бүтээгдэхүүний төрлөөр/: НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН – 18 Судалгааны ажил – 14 Судалгааны ангилал /төрлөөр/ • Харьцуулсан судалгаа - 2 • Мэдээлэл лавлагаа - 11 • Илтгэл - 1 • Гүйцэтгэлийн шатанд - 5 Судалгааны ангилал /захиалагчаар/ • Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороо, Ажлын хэсэг - 5 • Улсын Их Хурлын Тамгын газар, Судалгааны албаны санаачилгаар - 9 Ном, гарын авлага - 4 • Судалгааны эмхэтгэл №29 • Судалгааны мэдээллийн сангийн лавлагаа №23 • 2019 оны ээлжит бус чуулганы танилцуулга • 2019 оны ээлжит бус чуулганы танилцуулга

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw