Чуулганы танилцуулга

117 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 9. Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/ 756.6 817.1 882.5 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 1.9 1.8 1.7 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр батлагдсан бөгөөд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Гандулам Утас: 262946, 99059184 МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХАМТ БАТЛАГДСАН БУСАД ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн хамт 11 хууль, “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. Эдгээр хууль, тогтоолуудад дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгасан. 1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудаар: Газрын болон татварын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд хоорондын эрх, үүргийг оновчтой, тодорхой болгох, газрын бүртгэл, төлбөр ногдуулалт, төлөлтийн цахим мэдээллийн сан үүсгэх, улсын бүртгэлийн дундын мэдээллийн сангаар дамжуулан төрийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, мэдээллийг ил тод болгох, газрын төлбөр ногдуулах, хураах ажиллагааг боловсронгуй болгох, сум дүүрэг бие даан газрын асуудлаа шийдвэрлэх, газрын төлбөр хураах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх асуудлыг дээрх хуулиудад тусгаж шийдвэрлэсэн. 2.Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Өнөөгийн байдлаар газрын төлбөрийн орлогыг сум, дүүргийн газрын даамал хураан аймаг, нийслэлийн төсөвт 100 хувь төвлөрүүлж байсныг өөрчилж, газрын асуудлаар үүсээд буй хүндрэлийг сум, дүүрэг нь өөрөө шийдвэрлэх боломжийг олгох, орлого төвлөрүүлэлтийг эрчимжүүлэх зорилгоор газрын төлбөрийн орлогын 40 хувийг тухайн сум, дүүргийн төсөвт хуваарилахаар хуульчилсан. 3.Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Ирээдүй өв сан корпораци тогтвортой бие даан үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болох хүртэлх хугацаанд сангийн хөрөнгийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, олон улсын банк, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх шилжилтийн үеийн зохицуулалтын шинжтэй өөрчлөлтийг тусгасан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw