Чуулганы танилцуулга

120 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын төсвийн гүйцэтгэл: Монгол Улсын 2018 оны тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6,828.4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 1,621.1 тэрбум төгрөгөөр давж, улсын төсвийн зарлага 7,181.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 528.9 төгрөг буюу 6.9 хувиар бага байна. Улсын төсвийн тэнцэл 353.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл: /тэрбум төгрөг/ Д/д Үзүүлэлт 2018 оны батлагдсан төлөвлөгөө 2018 оны гүйцэтгэл Зөрүү Батлагдсан төсөвтэй харьцуулсан хувь 1. Нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 8,036.2 10,172.8 2,136.6 126.6 2. Тогтворжуулалтын сан 122.7 207.0 84.2 168.6 3. Ирээдүйн өв сан 508.7 620.7 111.9 122.0 4. Нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 7,404.7 9,345.1 1,940.4 126.2 4.1. Татварын орлого 6,356.9 8,227.8 1,870.9 129.4 4.2. Татварын бус орлого 1,047.8 1,117.3 69.5 106.6 Нэгдсэн төсвийн зарлага санхүүжилт: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2018 онд 9,317.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 7.2 хувь буюу 717.8 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. Нэгдсэн төсвийн нийт зарлагын зарцуулагдаагүй үлдэгдлийг төсөв бүрээр авч үзвэл: Улсын төсөв 93.1 хувийн гүйцэтгэлтэй буюу 528.9 тэрбум төгрөг дутуу зарцуулагдсан, орон нутгийн төсөв төлөвлөсөн дүнгээс 5.9 хувь буюу 172.6 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв төлөвлөсөн дүнгээс 8.7 хувь буюу 29.6 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлагын гүйцэтгэлийг төсвийн бүрэлдэхүүнээр нь авч үзвэл: /тэрбум төгрөг/ Д/д Үзүүлэлт 2018 оны батлагдсан төлөвлөгөө 2018 оны гүйцэтгэл Зөрүү Батлагдсан төсөвтэй харьцуулсан хувь 1. Нэгдсэн төсөв 10,035.1 9,317.2 -717.8 92.8 2. Улсын төсөв 7,710.8 7,181.9 -528.9 93.1 3. Орон нутгийн төсөв 2,935.3 2,762.7 -172.6 94.1 4. Нийгмийн даатгалын сангийн төсөв 1,808.9 1,814.6 6.4 100.3 5. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 341.3 311.7 -29.6 91.3

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw