Чуулганы танилцуулга

36 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга албан тушаалтнууд нийслэлийн зарим дүүргүүдэд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажиллалаа. Үүнд: - Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Дөлгөөн нуур-2” сайжруулсан түлшний савлагаа, түгээлт, борлуулалтын дундын бааз; - Чингэлтэй дүүргийн мэдээлэл, инновацийн төв; - Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны өрхүүдэд угаар мэдрэгч суурилуулалтын явц; - “Түвшин Ундраа” ХХК-ийн нам даралтын зууханд утааны шүүлтүүр суурилуулсан байдал; - “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт очиж том оврын автобусанд дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүх төхөөрөмж суурилуулалтын ажил; - 100 хувь цахилгаанаар ажилладаг автобусыг нийслэлд туршилтаар явуулахаар хийж буй бэлтгэл ажилтай танилцаж зарим үүрэг даалгавруудыг өгч ажиллалаа. 2/ Байнгын хорооны 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийж гүйцэтгэсэн ажлын талаар Шадар сайдын мэдээллийг сонсоод Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хараат бус, бие даасан байдлыг хангах, эрх зүйн орчныг шинэчлэх, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, тус газрын хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгө, ажиллах нөхцөл, баталгааг хангах, төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд төрийн байгууллагуудын ажлын уялдаа, холбоо, хамтын ажиллагааг хангаж, тусгай зөвшөөрөл олгодог байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэхийг Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Монгол Улсын шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw