Чуулганы танилцуулга

94 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга - Биеэ үнэлэхийг зохион байгуулах, худал мэдээлэл тараах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисийг хууль бусаар ашиглах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэдэг байхаар ялыг хүндрүүлж өөрчилсөн. - Зөвхөн ойр дотны хүндээ учирсан аюулыг зайлуулсан үед баримтлах аргагүй хамгаалалтын зохицуулалтыг өөрчилж, аюулыг өөр аргаар зайлуулах ямар ч боломжгүй үед хэн нэгэн этгээдэд аргагүй хамгаалалтыг хэрэглэсэн тохиолдолд аргагүй хамгаалалтад тооцохоор болгож хамрах хүрээг нь өргөжүүлэн зохицууллаа. - Хуулийн зарим ойлгомжгүй зохицуулалтаас шалтгаалан эрх хасах ялыг хорих ялд нэмэгдэл ялаар тооцож байсныг үйлдэгдсэн тухайн гэмт хэргийн шинжээс нь хамаарч эрх хасах ялыг нэмэгдэл ялаар тооцож байх зохицуулалтыг орууллаа. - Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг хууль ёс, тэгш эрхийн зарчимд нийцүүлсэн. - Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг практикт хэрэглэхтэй холбогдуулан зохицуулалтыг боловсронгуй болгосон төдийгүй тусгай ангид заасан зарим гэмт хэрэгт оногдуулах ялыг ерөнхий анги болон тусгай ангид заасан бусад ялтай уялдуулах, зарим гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах зэрэг зохицуулалтыг тусгалаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын Улсын Их Хурлын гишүүдээс Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 16ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж баталсан. Уг хуулийн өөрчлөлтөөр мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд аливаа этгээд олон тооны малыг, эсхүл бусадтай бүлэглэж, эсхүл улсын хилээр нэвтрүүлж, эсхүл машин механизм ашиглаж, эсхүл ноцтой хохирол, хор уршиг учруулж, эсхүл гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол гэмт хэрэгтэнийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, мөн олон тооны малыг найман бог, хоёр бод, түүнээс дээш мал байхыг, нэг бодыг дөрвөн богоор тус тус тооцож байх зохицуулалтыг тусгаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хассан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дараах зарчмын асуудлыг тусгалаа: - Шүүх хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүгчийн бүрэлдэхүүнийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалтыг тусгалаа. Тухайлбал, анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, сунжрах байдал гарч байгааг шийдвэрлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуулиар харьяалуулсан асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг хориглож байсныг өөрчилж тухайн шүүгч шүүх хуралдаанд орж болохоор зохицуулсан. - Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс прокурорын даалгаварт мөрдөгч санал бичих, мөн хуульд заасан тохиолдолд мөрдөгч бие даан даалгавар бичих эрхтэй байхаар заасан. - Хэн нэгэн этгээдийг яллагдагчаар татсан боловч шалган шийдвэрлэх ажиллагаа хийхгүй удаашруулдагаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа тул хэргийг шалган шийдвэрлэх ерөнхий хугацааны зохицуулалт орууллаа. - Хуульд ерөнхий заасан зарим асуудлыг нарийвчлан тусгасан. Тухайлбал, яллагдагч яллах дүгнэлтийг хүлээн авахгүй тохиолдолд хийх ажиллагаа, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт орсон тохиолдолд хийх ажиллагаа зэргийг нарийвчилсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw