Чуулганы танилцуулга

126 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Г) Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. НЭГ. ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ТӨСЛИЙН ТАЛААР: • Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын байдлаар нийтдээ 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. • Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр буюу 270.0-310.0 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. • 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган тэтгэвэр авагч 763.3 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байсан. • Арилжааны банкнаас тэтгэврийн зээл авах нөхцөл, шаардлага хялбар, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү бусад хэрэглээний зээлийн хүүгээс бага байдаг байна. • Тэтгэвэр авагчдын тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд: - нэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүү 18 хувь байсныг 2017, 2018 онуудад тус бүр 3 хувиар, 2019 онд 2 хувиар бууруулж 10 хувьд хүргэсэн. - нэг жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэсэн. - сарын тэтгэврийн 70 хувийг зээл хэлбэрээр олгож, үлдэх 30 хувьд ногдох тэтгэврийг сар бүр иргэдийн гарт очиж байхаар зээлийн нөхцөлийг өөрчилсөн. - Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан. • Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх” хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар заасан байна. • Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулж, стратегийн ач холбогдол бүхий мөнгөний ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХКийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Салхитын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw