147 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга • эрүүл мэнд, иргэний хамгаалал (хот, орон нутгийн гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаа, гамшгийн анхааруулга гэх мэт); • хөдөө аж ахуй; • бусад нийгмийн дэд бүтэц. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 “татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц” соёрхон батлах тухай ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Олон улсын эдийн засаг, бизнесийн салбарт гарч буй өөрчлөлтүүдтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа эрчимжиж байгаагийн улмаас татвар төлөхөөс зугтах, татвараас зайлсхийх явдлууд нэмэгдэн, татварын ил тод байдлыг хангах, татварын асуудлаар улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага тулгарч байна. Европын холбооноос татварын ил тод байдал, мэдээлэл солилцоо, улс орнуудын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч Монгол Улсыг татварын зорилгоор бусад улс орнуудтай мэдээлэл харилцан солилцдоггүй, татварын ил тод байдлыг хангаагүй, татвар төлөхөөс зайлсхийхийн эсрэг эрх зүйн орчин сул гэж үзэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-д оруулах шийдвэрийг гаргасан. Энэхүү жагсаалтаас гарах, татварын ил тод байдал, мэдээлэл харилцан солилцоо, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан 350 дугаар тоот тогтоолын дагуу холбогдох арга хэмжээг авч, Европын холбооны өмнө 3 үүрэг хүлээсэн. Үүний дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны олон улсын форум”-д 2018 оны 01 дүгээр сард албан ёсны гишүүнээр элсэн орсон. Улмаар Засгийн газраас боловсруулсан татварын багц хуулийн шинэчлэлд дээрх байгууллагуудаас тавигдаж буй мэдээлэл харилцан солилцох, ил тод байдлыг хангах, хамтран ажиллах, татвараас зайлсхийхийн эсрэг дүрэм, журмуудыг тусгасныг Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Ийнхүү дотоодын татварын хууль эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлсэн тул Европын холбооны өмнө хүлээсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-д 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо гарын үсэг зурсан. Энэхүү Конвенцод нэгдэн орсноор Европын холбооны өмнө хүлээсэн бүхий л үүргээ биелүүлэх бөгөөд татварын зорилгоор бусад улс орнуудтай мэдээлэл харилцан солилцох, хамтран ажиллах, захиргааны туслалцаа харилцан үзүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм. “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц” нь нийт 6 бүлэг, 32 заалтаас бүрдсэн бөгөөд дараах 3 төрлөөр захиргааны туслалцаа хамтран үзүүлнэ. Тухайлбал: 1. Татвар ногдуулах, хураах, нэхэмжилсэн татварын өр барагдуулах болон албадан гүйцэтгэх ажиллагаанд хамаарах мэдээллүүдийг тус конвенцын 130 гишүүн улстай хүсэлтийн дагуу, автоматаар болон сайн дурын үндсэн дээр харилцан солилцох боломж бүрдэнэ. Түүнчлэн, гишүүн улс орнууд хүсэлт гаргасны үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw