Чуулганы танилцуулга

83 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих сан байгуулж, санг улсын төсвөөс санхүүжүүлэн үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд дэмжих нөхцөл бий болсон; 7/ радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд холбогдох, хөтөлбөр дамжуулахад баримтлах харилцааг тодорхой болгосон; 8/ өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, өргөн нэвтрүүлгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагууд болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүргийг тодорхойлсон. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго Утас: 260280, 99183688 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль нь 12 бүлэг, 83 зүйлээс бүрдэх бөгөөд хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан болно. 1.Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно. Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулна. Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байхаар хуульчлав. 2.Нэр дэвшигчид тавигдах дараах шаардлагуудыг нэмж оруулсан: 1/ банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх; 2/ татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх. Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болов. Түүнчлэн хуульд гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн болон авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглосон.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw