Чуулганы танилцуулга

63 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанд ирүүлсэн судалгааны захиалгын мэдээлэл /захиалагчийн нэрсээр/: 1/ Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ: • Санхүүгийн зах зээлийг зохицуулж байгаа тогтолцооны талаарх олон улсын туршлага; 2/ Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: • Гадаадын зарим орны хотын нийтийн аж ахуйн үйл ажиллагааг зохицуулж буй хууль эрх зүйн зохицуулалт; 3/ Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: • БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны үйл ажиллагаа, бүтэц, чиг үүрэг; 4/ Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол: • “Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэдэг гадаадын зарим орнуудын талаарх мэдээлэл, лавлагаа; 5/ Улсын Их Хурал, Тамгын газрын удирдлага болон Судалгааны албаны санаачилгаар цаг үеийн асуудлаар гүйцэтгэсэн судалгааны ажлууд: • Парламентын хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах талаар хууль тогтоомжид хэрхэн зохицуулсан талаар Монгол Улс болон гадаадын бусад улсад хэрхэн зохицуулсан талаарх судалгаа; • 1992-2016 оны сонгуулийн дүнгийн талаарх мэдээ; • Улсын Их Хурлын гишүүдийн чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаанд оролцсон байдлын талаарх судалгаа /2012-2016 он, 2016-2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар/; • Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн байдал, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдааны талаарх мэдээлэл; • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчигдсөн талаарх лавлагаа; • 1992 оноос хойш байгуулагдсан Улсын Их Хурлын Байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүн; • 2012-2019 онд чуулганы хуралдаанаар хэлэлцсэн асуудал, хууль бусад шийдвэрийн тоо; • Монгол Улс болон гадаадын зарим орны парламентын ажлын албаны дүрэм; • Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх эрх зүйн орчин, арга зүй, туршлага; • Гадаадын зарим орнуудын Парламентын судалгааны нэгжийн орон тооны талаарх мэдээлэл лавлагаа. МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw