127 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Силвер Ресурс” компанид шилжүүлсэн байдаг. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгөний ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх боломжтой юм. • Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1117.1 кг алтны нөөцтэй, урьдчилсан тойм тооцооллоор “Эрдэнэс” бондын жилийн 6 хувийн хүүгийн төлбөрт жил бүр 48 тэрбум төгрөг, нийт 240 тэрбум төгрөгийг төлөх ба уг төлбөрийг Салхитын ордын орлогоос төлөхөөр тооцсоноор Салхитын ордын цэвэр ашиг 1050.4 тэрбум төгрөг гарахаар байна. • Хуулийн төслийн хамт цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлжээ. ХОЁР. БАТЛАГДСАН ХУУЛИЙН ТАЛААР: Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хороодод шилжүүлсэн. Улсын Их Хурлын даргын 2020 оны 10 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролоор ахлуулсан Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналыг үндэслэн дараах зарчмын асуудлыг төсөлд тусган баталсан. Үүнд: 1. Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийн төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоов. Тэтгэвэр авагч нарын тэтгэврийн хэмжээ, зээлийн төлбөрийн хугацаанаас хамааран зээлтэй тэтгэвэр авагчдын 2019.12.31-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдлийн дүн харилцан адилгүй байна. Иймд тэтгэврийн зээлтэй иргэдэд тэгш үйлчлэх зорилгоор зээлийн чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоох, түүнээс дээших дүнтэй зээлийн үлдэгдэл төлбөрийг иргэн өөрөө хариуцан төлөх зохицуулалтыг хуульд тусгалаа. 2. Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг тусгалаа. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад заасан байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шударга хүртээх зарчимд үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар зээл аваагүй болон зээлийн үлдэгдэл төлбөргүй үлдсэн 194.2 мянган тэтгэвэр авагчдад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын ирээдүйн орлогыг барьцаалан гаргах үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг Дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгав. 3. Тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь 1.0 сая төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэхээр мөн хуульд тусгасан. 4. Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй болон зээлийн үлдэгдэл төлбөргүй, эсхүл
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw