44 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.4.Хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтай тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай (2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөж эхлэх), Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /шинэчилсэн найруулга/ (2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөж эхлэх), Хэмжил зүйн тухай /шинэчилсэн найруулга/, Жижиг, дунд үйлчилгээг дэмжих тухай /шинэчилсэн найруулга/ зэрэг 5 хуулийн 27 заалтыг хяналтад авч ажилласан байна. Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэдээллийн санд Засгийн газарт болон Засгийн газрын гишүүдэд үүрэг, чиглэл болгосон нийт 106 хуулийн 538 хэсэг, заалтыг хяналтад авсан. Хэрэгжилтийн мэдээ ирүүлсэн 57 хуулийн 206 хэсэг, заалтаас 36 хуулийн 111 хэсэг, заалт буюу 41.4 хувь нь бүрэн хэрэгжсэн, 29 хуулийн 76 хэсэг, заалт буюу 28.4 хувь нь хэрэгжих шатанд, 22 хуулийн 49 хэсэг, заалт буюу 18.3 хувь нь хэрэгжилт хангалтгүй, 5 хуулийн 5 хэсэг, заалт буюу 1.9 хувь нь хэрэгжээгүй, 13 хуулийн 27 хэсэг, заалт буюу 10.1 хувь нь хугацаа болоогүй, үнэлэх боломжгүй гэсэн дүн гарсан. Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт болон бусад холбогдох байгууллагад үүрэг, чиглэл болгосон нийт 86 тогтоолын 298 заалт мэдээллийн сангийн хяналтад байгаагаас 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын 8 тогтоолын 30 заалтыг нэмж хяналтад авч ажилласан байна. Байнгын болон түр хорооны тогтоол, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газар, холбогдох бусад байгууллагад үүрэг, чиглэл болгосон нийт 98 тогтоолын 668 заалт мэдээллийн сангийн хяналтад байгаагаас 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны 1 тогтоол, 2 хуралдааны тэмдэглэлийн нийт 16 заалт, түр хорооны 1 тогтоолын 16 заалтыг нэмж хяналтад авч ажилласан. Тухайлбал: Засгийн газар болон бусад байгууллагад Байнгын хорооны тогтоолоор өгсөн үүрэг, чиглэл: - Хууль зүйн байнгын хорооноос зарим хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Засгийн газарт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 07 дугаар тогтоол; - Цахим бодлогын түр хорооноос төрийн үйлчилгээний цахим шилжилттэй холбогдуулан зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” 2019 оны 05 дугаар тогтоол. Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг, чиглэл: - Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны 2018 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонссонтой холбогдуулан тус Байнгын хорооны 2019 оны 03 дугаар тэмдэглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагад; - Өргөдлийн байнгын хорооноос “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонссонтой холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тус тус үүрэг, чиглэл өгсөн байна. 3.5.Хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага болон Засгийн газар, яам, агентлагт албан бичгээр явуулсан санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн талаарх мэдээг төрийн байгууллагуудаас улирал тутам Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлдэг.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw