Чуулганы танилцуулга

16 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хоёр.БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тайлангийн хугацаанд 10 удаа хуралдаж, 34 хуулийн төсөл, 3 Улсын Их Хурлын тогтоолын төсөл (давхардсан тоогоор) хэлэлцэж, яам, агентлаг, байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл 2 сонсож, 2 хууль, Улсын Их Хурлын тогтоол 2 батлуулсан. Байнгын хорооноос төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт 7, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт 4, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга 1, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 10, Ажлын хэсгийн танилцуулга 2-ыг бэлтгэсэн ба Байнгын хорооны 6 тогтоол баталсан. Байнгын хороонд байгууллага, иргэдээс 5 өргөдөл, 25 албан бичиг ирүүлж, 13 албан бичиг явуулсан. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Тайлангийн хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Дараах хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэв. Үүнд: 1/ Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэн баталсан. 2/ Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw