Чуулганы танилцуулга

34 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Найм. ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хуралд 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 10421 иргэнээс 4091 хуудас бүхий 818 өргөдөл /нийслэлийн иргэдээс 502 буюу 61,4 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 256 буюу 31,3 хувь/ ирүүлсэн байна. Үүнээс 70 буюу 8,6 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 611 буюу 74,7 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний гарт нь хаягласан өргөдөл 137 байна. Өргөдлийн байнгын хороонд хандаж тайлант хугацаанд 201 өргөдөл ирүүлсэн байна. Нийт 164 өргөдлийг шийдвэрлэж, 37 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна. Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 67 албан бичиг явуулж, 65 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем буюу цахим хуудас, дотоод программ хангамжийн системийг хөгжүүлж байна. Байнгын хорооны үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон дараах цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд сурталчилж байна. urgudul.parliament.mn, www.facebook.com/Urgudliin.baingiin.khoroo, www.twitter.com/Urgudul1 1.Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Өргөдлийн байнгын хороо нийт 4 удаа хуралдаж, 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж Монгол Улсын Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр 3 удаа үүрэг өгч, 4 удаа албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн хүсэлтээр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. 1/ Байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны 2018 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсоод тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw