114 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга судлалыг дэмжих сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Агаарын бохирдлын эсрэг сан хамаарч байна. Үйл ажиллагаа, чиг үүрэг нь давхардсан Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих санг нэгтгэн Хөдөө аж ахуйг дэмжих сан болгон өөрчлөн зохион байгуулав. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Кино урлагийг дэмжих сан нь үйл ажиллагааныхаа чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжид зээл, урамшуулал, татаас олгох, цаашид өөрөө өөрийгөө санхүүжүүлэх хэлбэрээр ажиллах тусгай сангууд байна. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх болон Хөдөө аж ахуйг дэмжих сангаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, газар тариалан, мал аж ахуй эрхлэлтийг дэмжих зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгох, жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд бизнес инкубацын зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, сургалт, давтан сургалтад хамруулах зэрэг ажиллагааг санхүүжүүлнэ. Байгаль орчин уур амьсгалын сан, Гэмт хэрэг хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Засгийн газрын нөөц сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Ирээдүйн өв сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Соёл урлагийг дэмжих сан, Спортыг дэмжих сан, Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан, Шинжлэх үхаан технологийн сан, Эрүүл мэндийг дэмжих сангууд нь төсвийн шинжтэй сангууд байх бөгөөд хуульд заасан салбарын тусгай хөтөлбөр, төслийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэгдэнэ. • Хуулиар тусгай санг шинээр байгуулах, татан буулгахад тавигдах үндэслэл журмыг тогтоов. Санг шинээр байгуулахад хуулиар хэд хэдэн шаардлага тавигдах бөгөөд үүнд сангийн эх үүсвэр тодорхой байх, улсын төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр бүрдүүлсэн байх, тогтвортой үйл ажиллагаа явуулах, тухайн жилийн төсвийн хөтөлбөр, арга хэмжээнд тусган хэрэгжүүлэх боломжгүй байх гэсэн нөхцөлийг биелүүлсэн байна. Сан нь анх байгуулагдсан зорилгоо биелүүлсэн, өөрчлөн зохион байгуулагдсан, үйл ажиллагаа нь үр ашиггүй болох нь тогтоогдсон, хууль тогтоомж зөрчсөн бол тухайн санг татан буулгана. • Санг бүрдүүлэх эх үүсвэр, зарцуулалт хийх журмыг илүү нарийвчлан тодорхойлсоны хамт зээл олгох сангуудын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг өндөржүүлэн тогтоов. Тусгай сангийн эх үүсвэр нь улсын төсвийн хөрөнгө, хандив тусламж, тусгай сангийн өөрийн үйл ажиллагааны орлого, зээлийн үйл ажиллагааны олсон хүүгийн орлого болон хуульд заасан бусад орлогоор бүрдүүлэхээр хуульчиллаа. Тусгай санг зөвхөн хуульд заасан зориулалтаар зарцуулах ба батлагдсан төсвөөс хэтрүүлэх, өөр зориулалтаар зарцуулсан бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. • Сангийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байж, сангийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, олон нийтийн оролцоог хангах бололцоотой болов. Тусгай сангийн бүрдүүлэлт, зарцуулалтыг харьяалах төсвийн ерөнхийлөн захирагч удирдаж, хяналт тавихаар заалаа. Тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, санхүүжүүлсэн төсөл арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд цахим хуудсаар дамжуулан шийдвэр гарсан тухайн сард нь, тусгай сангийн жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор нийтэд мэдээлэх юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw