20 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Гурав.НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10 удаа хуралдаж, 3 бие даасан хууль, хамт өргөн мэдүүлсэн 3 хууль, Улсын Их Хурлын 3 тогтоолыг батлуулсан бөгөөд харьяа байгууллагын 2 тайланг хэлэлцэж хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 19 удаа хуралдсан. Тайлангийн хугацаанд тус Байнгын хороо нь хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай 5 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх 4 санал, дүгнэлт, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 3 танилцуулга, анхны хэлэлцүүлгийн зарчмын зөрүүтэй саналын томьёолол 36, эцсийн хэлэлцүүлгийн зарчмын зөрүүтэй саналын томьёолол 15-ыг бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо Төсвийн байнгын хороонд хүргүүлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироос 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал хэлэлцэн баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурлаар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцэн баталлаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw