40 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороог байгуулан ажиллаж байна. Түр хороо намрын чуулганы хугацаанд 2 удаа хуралдлаа. Долоо. ЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРОО Цахим бодлогын түр хороо 1 удаа хуралдсан. Хуралдаанаар түр хорооны 2019 оны 5 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсож, цахим орчинд иргэдийн үнэн зөв, зохистой мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг баталсан. Мөн хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөөлөхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонссон. Тайлангийн хугацаанд Цахим бодлогын түр хорооноос холбогдох байгууллагуудтай хамтран 3 уулзалт зохион байгуулсан. Түүнчлэн цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрх зүйн орчны талаар судалгаа хийсэн болно. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw