Чуулганы танилцуулга

125 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2020 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ" УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монголбанкнаас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын 2020 оны мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэнэ. Энэ хүрээнд хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляцийг 2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь орчимд тогтворжуулахаар тодорхойллоо. Тогтоолоор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын хяналтаас 2020 онд багтаан гарах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дунд хугацаанд хадгалах, гадаад өр, төлбөрийг шийдвэрлэх чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах, Төв банкны гадаад өрийн хэмжээг бууруулж, Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөцийг тууштай нэмэгдүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, зээл олголтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлэх, нийлүүлэлтийн сүлжээнд тулгуурласан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, банкны салбарын “Чанаргүй активыг бууруулах стратеги”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанканд даалгалаа. Үндсэн чиглэлийн Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд Банкны системийн эрсдэлийг үнэлэх, санхүүгийн мөчлөгийг тодорхойлох шинжилгээний аргачлалыг боловсронгуй болгож, системийн эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, Төв банкны олон нийттэй харилцах харилцааг өргөжүүлж, мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилт тавив. Санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлж, уг салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, системийн нөлөө бүхий банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар банкуудыг хугацаатай үүрэгжүүлэх арга хэмжээг авахаар тусгав. Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд Үндэсний төлбөрийн системийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох, төлбөрийн систем дэх финтек компаниудын үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Төв банкны суурь бүртгэлийн болон дотоод удирдлагын цогц системийг нэвтрүүлж, бүртгэл, удирдлага, хяналт, тайлагналыг олон улсын жишигт хүргэх, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх ажлыг сайжруулах зорилтыг тус тус тавьсан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Энхцэцэг Утас: 261541, 88100371

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw