Чуулганы танилцуулга

35 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга хүрээнд Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг өгсөн болно. Үүнд: - 2020 оны Төсвийн тухай хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар болон түүний санхүүжилтийн асуудлыг оруулж ирэх; - хаягдал аккумулятор дахин боловсруулдаг аж ахуйн нэгжүүдийг дээрх газарт нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх; - хүнсний хуванцар сав, баглаа, боодлын холбогдох стандартуудыг баталж хүнсний зориулалтын бус савны хэрэглээг хязгаарлах; - бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа, боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглох асуудалд хатуу хяналт тавьж ажиллах; - Эко төлбөрийн тухай хуулийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; - Эко түлшний стандарт, аюулгүй байдлыг шинэчлэн тогтоож, үнсийг дахин боловсруулах, хаягдал хуванцар сав, авто машины дугуй түлж байгаа асуудлыг таслан зогсоох, хяналтыг сайжруулж хэрэгжилтийг Байнгын хороонд 2019 оны намрын чуулганы хугацаанд багтаан ирүүлэхийг үүрэг болгосны дагуу Байнгын хорооны гишүүд Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүрэгт ажиллаж, Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгов. 2/ Иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу Эрдэнэс-Тавантолгой ХХК-ний ногдол ашгийг иргэдэд хуваарилах асуудлаар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг Байнгын хорооны хурлаар сонсож Байнгын хорооны хурлын тэмдэглэлээр дор дурдсан 4 арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгч ажиллалаа. Үүнд: - “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны хуримтлагдсан ашгаас Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөж, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний явцын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, тайлагнах; - “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж, шийдвэрлэх; - “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх; - Компанийн тухай хуульд заасны дагуу “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож саналаа илэрхийлэх эрхээ эдлэх нөхцөл боломжоор хангаж ажиллах. 2.Хяналт шалгалтын ажлын талаар 1/ “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын даргын 2019 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, тус Байнгын хорооны гишүүн А.Мурат, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга А.Сүхбат, Байнгын хорооны ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн холбогдох

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw