12 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулган 2019 оны 10 дугаар сарын 01ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажлын 86 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 2019 оны 10 дугаар сард 8 удаа 48 цаг 51 минут, 11 дүгээр сард 7 удаа 32 цаг 20 минут, 12 дугаар сард 7 удаа 25 цаг 51 минут, 01 дүгээр сард 10 удаа 46 цаг 28 минут, нийт 32 удаа 153 цаг 30 минут хуралдсан бөгөөд нийт 193 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд 838 удаа асуулт тавьж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ /77/, О.Баасанхүү /66/, Б.Баттөмөр /53/, М.Билэгт /33/, М.Оюунчимэг /25/, Д.Эрдэнэбат /24/, Ж.Бат-Эрдэнэ /23/, Г.Тэмүүлэн /23/, Д.Тэрбишдагва /22/, Н.Амарзаяа /21/, Ц.Гарамжав /20/, А.Сүхбат /20/ нар хамгийн олон удаа асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүд 551 удаа, 35 цаг 21 минут үг хэлснээс Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /194/, Б.Бат-Эрдэнэ /143/, Х.Нямбаатар /134/, Д.Эрдэнэбат /97/, Л.Болд /91/, Ж.Батзандан /72/, Б.Пүрэвдорж /70/, Д.Оюунхорол /68/, М.Билэгт /67/, Д.Тэрбишдагва /64/, Д.Лүндээжанцан /62/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Чуулганы хугацаанд Байнгын хороодын 106 удаагийн хуралдаанаар 274 асуудал, дэд хороодын 10 удаагийн хуралдаанаар 9 асуудал, түр хорооны 3 удаагийн хуралдаанаар 3 асуудлыг тус тус хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан. Байнгын хороодын 106 удаагийн, 136 цаг 27 минутын хуралдааны явцын талаар 579 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 2309 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, дэд хороодын 10 удаагийн, 13 цаг 07 минутын хуралдааны явцын талаар 27 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 201 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, түр хорооны 3 удаагийн, 3 цаг 10 минутын хуралдааны явцын талаар 8 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 54 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 519 хуудас товч тэмдэглэлийг хөтөлж, 2597 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw