Чуулганы танилцуулга

22 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2/ Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам сэдэвт хэлэлцүүлэг; 3/ Хүн амын хөгжлийн асуудлаарх Найробид болох Олон Улсын хурлын зөвлөлдөх уулзалт; 4/ Эрүүл мэндийн яам, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизтэй хамтран Хавдаргүй монгол гэр бүл сэдэвт 1000 хүний зөвлөгөөн; 5/ Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ сэдэвт хэлэлцүүлэг; 6/ Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцүүлэг; 7/ Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг; 8/ Нийслэлийн орон сууцны корпорацийн үйл ажиллагаатай танилцах, түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэд хамрагдсан байдлын талаарх хэлэлцүүлгийг хамтран тус тус зохион байгуулав. Байнгын хороонд хандаж төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 61 албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж, албан бичгийн хариуг холбогдох байгууллага, иргэдэд хуулийн хугацаанд хүргүүлсэн байна. Тайлангийн хугацаанд тус Байнгын хорооноос батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон холбогдох бусад материалыг 450 гаруй удаа олшруулж, Улсын Их Хурлын гишүүд, холбогдох албан тушаалтанд хүргүүллээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw