96 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга тусгай хамгаалалт тогтоосон орон зайд агаарын зайн зөрчил үйлдэх зэргийг хуульчилсан; - нийтийн эрх ашгийг хамгаалах хүрээнд олон улсын хөл хориот өвчны талаар мэдүүлэхээс татгалзах, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх зэрэг асуудлын хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд шинээр нэмсэн; - бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны үйлдэл хийх сэдлээ илэрхийлсэн бол, мөн хүүхдийн тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан; - зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах торгуулийн шийтгэлийн нэгжийг багасгах, зарим зөрчлийн хэрэгт албадлагын арга хэмжээг хэрэглэхгүй байхаар тусгасан бөгөөд тухайлбал энгийн хог хаягдлын торгуулийн хэмжээг багасгаж, аюултай хог хаягдлын торгуулийн хэмжээг нэмсэн, мөн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжээр торгодог байсныг хорин нэгжээр торгохоор багасгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Баярмаа Утас: 263526, 99036669 ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор холбогдогчийг дуудан ирүүлэх, зөрчлийн хэргийг нэгтгэх, тусгаарлах, прокурор зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянаад гаргах шийдвэр, түүний журам, түүнчлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаад эрх бүхий албан тушаалтнаас гаргах шийдвэрийн нэг хэлбэр болох зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргах ажиллагааны журмыг тодорхой тогтоох зэрэг зохицуулалтыг хуульд шинээр тусгаж, холбогдох хэсэг, заалтуудыг өөрчлөн найруулж хуульчилсан. Тухайлбал: - Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл, заалт өөрчлөгдсөнтэй холбоотой зөрчлийн харьяалан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, шүүхийн зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын давхардал, хийдлийг арилгасан; - оролцогчийн эрхийн баталгааг нэмэгдүүлэх зорилгоор хэрэг бүртгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тогтоож, зөрчил шалгах ажиллагаанд шинжээчийг томилох шийдвэр гаргах болон шинжээчийн дүгнэлтэд тавих шаардлагыг өөрчилсөн; - хялбаршуулсан журмаар зөрчил шийдвэрлэх ажиллагааны журам болон шийдвэрт гомдол гаргах журмыг тодорхой зохицуулж, зөрчил үйлдсэн этгээдийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох шинжилгээ хийх, шүүхээс албадан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw