Чуулганы танилцуулга

144 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр соёрхон баталсан. Уг хэлэлцээрээр Сонгино дахь “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газрын шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд төслийн төсөвт өртөг 25 сая ам.доллар байжээ. Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх “25 сая ам.доллар”-ын өртөгийг “57 сая ам.доллар” болгон нэмэгдүүлэхээр тохирсон байна. Унгар Улсын Засгийн газрын зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 жил чөлөөлөгдөнө. Зээл нь хүүгүй. Олон улсын валютын сангийн аргачлалаар хөнгөлөлтийн түвшин 40.47 хувь байгаа нь Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хуулиар “нэн хөнгөлөлттэй” зээлийн ангилалд хамаарч байна. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, Унгар Улсын Засгийн газрыг төлөөлж Унгарын Эксим банк тусгайлсан зээлийн гэрээг байгуулах юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 МОНГОЛ УЛС, ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ ХООРОНД БАЙГУУЛСАН САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭР БОЛОН МОНГОЛ УЛС, ОЛОН УЛСЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК ХООРОНД БАЙГУУЛСАН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд харилцан тохиролцсон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр” нь Монгол Улсын “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”- ийн хэрэгжилтийг дэмжих, Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулж, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw