Чуулганы танилцуулга

151 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга ийн хяналтын бага хурлын үеэр хэлэлцүүлж ОУЭШ-ийн Ромын дүрэмд Түрэмгийллийн гэмт хэргийн тухай нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байдаг. Дээрх нэмэлт, өөрчлөлтөөр Ромын дүрмийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасч, 8 дугаар зүйлийг нэмж оруулсан бөгөөд тус зүйлээр батлан хамгаалахын, эсхүл улс төрийн шууд оролцоотой буюу удирдах албан тушаалтан тус гэмт хэргийн үйлдэгч болохоор заасан нь Ромын дүрэмд дурдсан бусад 3 төрлийн олон улсын гэмт хэргээс ялгаатай юм. Мөн Ромын дүрмийн 13 дугаар зүйлийн (а) болон (с) дэд хэсэгт нийцүүлэн түрэмгийллийн гэмт хэргийг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан 15 болон ОУЭШ-д шилжүүлэх нөхцөлийг тодорхойлсон заалт бүхий 15 дугаар зүйлийг нэмж оруулсан байна. Түүнчлэн Ромын дүрмийн Дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн 2(е) дэд хэсэгт 3 эх бичвэрийг нэмж оруулсан. ОУЭШ-ийн Ромын дүрмийн Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон Дайны гэмт хэргийн тухай нэмэлт, өөрчлөлтийг 38 улс соёрхон батлаад байна. ОУЭШ-ийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус өөрчлөлт оруулснаар Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, тухайлбал, ОУЭШ-ийн Ромын дүрэмд заасан нэр томьёотой уялдуулж, нэг мөр болгож байгаа юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСАД “МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 07ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Сүүлийн жилүүдэд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж өсч байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулсан 10 орчим гэрээ, хэлэлцээр хэрэгжиж байна. АНЭУ нь бүрэлдэхүүндээ 7 эмират /ханлиг/-ыг нэгтгэсэн Холбооны улс бөгөөд Булангийн орнуудын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын гол төв юм. Тус улсын худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тааламжтай, тогтвортой, тодорхой учраас дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллага, компаниуд Дубай, Абу Даби зэрэг хотод төлөөлөгчийн газар, салбараа нээн ажиллуулж, тус улс худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес, аялал жуулчлалын төв болон хөгжиж байна. Манай улс Булангийн орнуудтай харилцааны агуулга, үр дүнг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтой. АНЭУ-д Элчин сайдын яам нээн ажилуулснаар Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw