Чуулганы танилцуулга

64 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга ТАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы үеэр Улсын Их Хурал, Монголын Парламентын Бүлгэмийн түвшинд дараах гадаад арга хэмжээ, айлчлалууд хэрэгжив. 5.1.ДОТООДОД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ 2019.09.29-10.02 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера, гэргий Вера Куберовагийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Сенатын танхимын дарга Я.Кубера Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. Мөн Эрүүл мэндийн сайд, Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Сарангэрэл, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын даргын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов. 2019.12.09-11 Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Малгажота Гошевска Монгол Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр Дэд маршал Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очиртой уулзан хоёр улсын харилцаа, тэр дундаа парламент хоорондын харилцааны асуудлаар санал солилцов. 5.2. ГАДААДАД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ А. Улсын Их Хурал 2019.10.12-16 Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга, Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Энх тайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Серби Улсын нийслэл Белград хотноо зохион байгуулагдсан ОУПХ-ны Ассамблейн 141 дүгээр чуулганд оролцов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, ОУПХны Ардчилал хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Баасанхүү нар орж ажиллав. Чуулганд дэлхийн 138 орноос парламентын гишүүд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын шинжээчид, парламентын Тамгын газрын ажилтан, зөвлөх, Элчин сайдын яамдын төлөөлөл зэрэг нийт 1800 гаруй төлөөлөгч оролцсоны дотор 65 орны парламентын дарга, 56 дэд дарга оролцов. Улсын Их Хурлын төлөөлөгчид өөрсдийн харьяалагддаг Байнгын хороодын хуралдаан, чуулганы нэгдсэн болон салбар хуралдаан, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хэлэлцүүлэгт тус тус оролцов.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw